Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Амарбаясгалан: Холимог тогтолцоог нэвтрүүлж байгаа нь сонгуулийн үйл ажиллагааг шинэ түвшинд гаргах том давуу болно

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 24 секунд

Засгийн газраас боловсруулсан ҮХНӨ-ийн төслийг өнөөдөр /2023.05.03/ ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан, ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар нар УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барилаа. Энэ талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан "Гишүүдийн 76-г мажоритар тогтолцоогоор, 76 нь пропорционал аргаар сонгохоор саналыг өргөн мэдүүллээ. Үндсэн хууль бол хүн бүрийн аж амьдралд хамаатай хууль. Засгийн газар хэт үрэлгэн, хөгжлийн бодлого чиглэлээ гол чиг шугам болгож чаддаггүй нь сонгуулийн дан ганц мажоритар тогтолцооноос хамааралтай явж ирсэн байдаг. Тэгвэл өнөөдөр өргөн барьж буй хуулиар 50 хувь нь пропорционал, 50 хувь мажоритар хэлбэрээр сонгуулиа хийхээрээ онцлог юм. Гишүүдийн тоог нэмэгдүүлэх, сонгуулийн холимог тогтолцоог нэвтрүүлж байгаа нь МУ-ын парламентийн сонгуулийн үйл ажиллагааг шинэ түвшинд гаргах том давуу талыг бий болгож байна. Улс орнууд иргэн бүрийн санал төрдөө ирдэг байх зарчмыг бий болгох үүднээс сонгуулийн тогтолцоог шинэ түвшинд гаргадаг. Тэгвэл манай улсын хувьд холимог сонгуулийн тогтолцоог хэрэглэдэг болох эхлэлийг тавьж буйгаараа онцлог юм.

Нулимсны замын шинжилгээний 70 хувийг ЭМД-ын сангаас хөнгөлнө
Нулимсны замын шинжилгээний 70 хувийг ЭМД-ын сангаас хөнгөлнө
 
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2024 оны эцэс гэхэд 1 сая жуулчин хүлээж авахаар зорьж ажиллахыг ААН-үүдэд уриалав
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2024 оны эцэс гэхэд 1 сая жуулчин хүлээж авахаар зорьж ажиллахыг ААН-үүдэд уриалав
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.