Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Э.Сарантогосыг Канад улсад суух Элчин сайдаар сэлгэн томилж, Б.Энхбатыг БНСУ-д суух Элчин сайдаар томилжээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 55 секунд

Засгийн газрын ээлжит хуралдаанаар Элчин сайдуудын томилгоог хийжээ. Ингэхдээ Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайд Э.Сарантогосыг Канад улсад суух Элчин сайдаар сэлгэн томилохоор болсон байна.

Харин түүний оронд Б.Энхбатыг БНСУ-д суух Элчин сайдаар томилж байгаа аж.

Сануулахад, Э.Сарантогос нь өнгөрсөн оны нэгдүгээр сард БНСУ-ын Элчин сайдаар томилогдож байсан билээ.

Мөн С.Золжаргалыг Монгол Улсаас Бүгд найрамдах Куб улсад суух Элчин сайдаар,

Б.Баярсайханыг Монгол Улсаас Япон улсад суух Элчин сайдаар

Ш.Оргилыг Хөх хотод суух Элчин сайдаар томилохоор болжээ.

Харин н.Дамбийням, н.Ариунболд, н.Батжаргалын нарын бүрэн эрхийг хугацаа дууссан тул эгүүлэн татаж байгаа аж.

Б.Жавхлан: “Гэрэгэ“ бондын 368.7 сая ам.долларын өрийг бүрэн барагдуулах боломжтой болсон
Б.Жавхлан: “Гэрэгэ“ бондын 368.7 сая ам.долларын өрийг бүрэн барагдуулах боломжтой болсон
 
МИАТ: Агаарын хөлгүүдээ тодорхой тогтсон хугацаанд техник үйлчилгээнд оруулдаг
МИАТ: Агаарын хөлгүүдээ тодорхой тогтсон хугацаанд техник үйлчилгээнд оруулдаг
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.