Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Жавхлан: “Гэрэгэ“ бондын 368.7 сая ам.долларын өрийг бүрэн барагдуулах боломжтой болсон

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 33 секунд

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гарсан шийдвэрүүдийн талаар холбогдох сайдууд мэдээлэл хийж байна. Энэ үеэр Сангийн сайд Б.Жавхлан гадаад өрийн талаар дараах мэдээллийг өгсөн юм.

Тэрбээр, "Засгийн газар 2018-2021, 2022-2025 оны стратегийг УИХ-аар батлуулж, энэ хүрээнд Засгийн газрын гадаад өрийн менежментээ хийгээд явж байгаа. Л.Оюун-Эрдэнийн засгийн газар энэ стратегид маш их хариуцлагатай ажилласны үр дүнд сайн үзүүлэлтүүд гарч эхэлж байна.

Өнгөрсөн онд буюу 2022 оны есдүгээр сард гадаад өрийн нөхцөл байдал хүнд байсан. Гэсэн хэдий ч 2023 оны нэгдүгээр улирлын байдлаар эдийн засгийг сайжруулах, тогтворжуулах, экспортыг нэмэгдүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүлсний үр дүнд Монгол Улс дефолт болох эрсдэлээс бүрэн ангижирсан.

Мөн 2012 онд босгож байсан Чингис бондын үлдэгдэл болох 136 сая ам.долларыг төлж барагдуулсан бол удахгүй тавдугаар сарын 01-ний өдөр дуусгах ёстой "Гэрэгэ" бондын 368,7 сая ам.долларыг бүрэн барагдуулах бэлтгэл ажлаа хангаад байна.

Л.Оюун-Эрдэнийн засгийн газар нийт 1 тэрбум 650 сая ам.долларын өрийн зохицуулалтыг амжилттай хийлээ. Мөн 87 сая ам.долларын бондын өрүүдийг амжилттай бууруулж чадлаа" гэв.

ШУУД: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
ШУУД: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
 
ШУУД: Ардчилсан хүчний холбооны IV их хурал болж байна
ШУУД: Ардчилсан хүчний холбооны IV их хурал болж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.