Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Мөнх-Эрдэнэд 3 жил 10 сарын хорих ял оноож, нийтийн албанд 5 жил ажиллах эрхийг нь хаслаа

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 21 секунд

Гурван өдрийн турш үргэлжилж буй Консул асан Д.Мөнх-Эрдэнэд холбогдох гэм буруугийн шүүх хурал Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд боллоо. Түүнийг албан тушаалаа урвуулан ашиглаж, их хэмжээний хохирол учруулсан, өөртөө болон бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, албан тушаалын байдалтай нь холбогдуулан бүлэглэж хахууль өгсөн, хууль сахиулагчийг албан үүргээ гүйцэтгэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэхээр заналхийлсэн, хүний нэр төр, алдар хүндэд халдсан, худал мэдээлэл тараасан гэм буруутайд тооцсон байна.

Улмаар түүнийг нийтийн албанд ажиллахыг 5 жилээр хасч, 4 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэжээ.

Мөн 2.7 сая төгрөгөөр торгох ялаар шийтгэлээ. Түүнчлэн түүний үйлдлийн улмаас 112 гаруй сая төгрөгийн хохирол учирсан гэж үзэн түүнээс 82,263,785 төгрөгийг гаргуулж, улсын төсөвт олгохоор болсон аж.

Мөн гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 10 сая төгрөгийг гаргуулж, улсын орлого болгохоор шийдвэрлэсэн байна.

ШУУД: Д.Мөнх-Эрдэнийн шүүх хурлын шийдвэрийг танилцуулж байна
ШУУД: Д.Мөнх-Эрдэнийн шүүх хурлын шийдвэрийг танилцуулж байна
 
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ шуурхай штабт ажиллаж, нийслэлд зөвшөөрөлгүй баригдсан барилгуудад хийсэн дүгнэлтийн талаар хэлэлцэж байна
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ шуурхай штабт ажиллаж, нийслэлд зөвшөөрөлгүй баригдсан барилгуудад хийсэн дүгнэлтийн талаар хэлэлцэж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.