Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Эрдэнэтийн 49 хувь, Оюутолгой гээд олон асуудал Х.Баттулга, Ц.Элбэгдоржтой холбоотой. Зуурсан бантанг чинь цэвэрлэх гэж үйлээ үзэж байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 8 секунд

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцож Т.Аюурсайханыг Засгийн газрын сайдаас чөлөөлсөн захирамжийг танилцуулсан юм. Үүний дараа гишүүдийн асуусан асуултад тайлбар өглөө.

Тодруулбал тэрбээр "Нүүрсний хулгайн хэрэгт зөвхөн Засгийн газар, Парламенттэй холбоотой хэрэг биш шүү. Энэ Эрдэнэтийн 49 хувиас авахуулаад Оюутолгой гээд энэ олон асуудлууд чинь АН-аас намаас сонгогдсон хоёр Ерөнхийлөгч.

Тодруулбал, Х.Баттулга, Ц.Элбэгдорж гээд хоёр нөхөртэй холбоотой. Энэ зуурсан бантанг чинь л буцааж цэгцлэх гээд үйлээ үзэж байна. Тэгэхээр үүнд улстөржөөд хэрэггүй. Тулгамдсан асуудлуудаа шийдээд явах нь зүйтэй.Тэр их материалууд Хөгжлийн банкнаас авахуулаад ил болж байна. Бусад нүүрстэй холбоотой асуудлууд удахгүй сонсголоор орох гэж байна. Түүн дээр бүх зүйл ил тод болно. Аяндаа иргэд өөрсдийнхөө дүгнэлтийг тавих байх" хэмээлээ.

Цэцэрлэгийн багш 2 настай хүүхдийг “Орондоо бие заслаа” гэх шалтгаанаар зоджээ
Цэцэрлэгийн багш 2 настай хүүхдийг “Орондоо бие заслаа” гэх шалтгаанаар зоджээ
 
Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, 66.2 тонн давс, 68 тонн бодис цацжээ
Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, 66.2 тонн давс, 68 тонн бодис цацжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.