Хилийн цэргийн 0146 дугаар ангийн 0328 дугаар салбар (Бичигт боомт)-ын хариуцсан хэсэг хилийн ... дугаар тэмдгийн чиглэлд улсын хилээс гурван километрт боомтын хяналт шалгалтын талбайд энэ сарын 22-ны өдөр түймэр гарчээ.
Энэ талаар Хил хамгаалах байгууллагаас мэдээлснээр, 2023 оны гуравдугаар сарын 22-ны өдөр нүүрс тээврийн автомашинд тээвэрлэж явсан нүүрснээс цог унаж түймэр гарсныг хилчид илрүүлсэн. Хилийн боомтын суурьшлын бүсэд үйл ажиллагаа явуулдаг албан байгууллагуудтай хамтран цаг алдалгүй унтраажээ.
Ингэснээр ард иргэдэд учирч болох их хэмжээний хохирлоос урьдчилан сэргийлсэн болохыг мэдээллээ.