Өчигдөр БНСУ-ын нийслэл Сөүл хотын хүүхдийн Гранд парк амьтны хүрээлэнгээс тахь оргож, хотын гудамжаар "тэнэж" сэлгүүцжээ.
Серо нэртэй 2021 онд төрсөн тахь модон хашаагаа эвдэн зугтсан байна. Тахь замын хөдөлгөөнд оролцож, гудамжны хог асган, хүмүүсийн дундуур явжээ. Ингэхдээ хүмүүс рүү халдаж, гэмтэл учруулаагүй байна.
Амьтны хүрээлэнгийн ажилчид болон гал сөнөөгчид тахийн хойноос гурван цагийн турш хөөцөлдсөний эцэст нарийн гудамжинд оруулан нойрсуулагчаар буудаж унагажээ. Тахийг ачааны машинд ачиж амьтны хүрээлэнд нь эргүүлэн авчирсан байна. Тахийн биеийн байдал сайн байгааг амьтны хүрээлэнгийн зүгээс мэдээлжээ.