Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын 45 сул орон тоонд нээлттэй сонгон шалгаруулалт явуулна

Ангилал
Бусад
Огноо
Унших
1 минут 41 секунд

Энэ оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн үйл ажиллагаа явуулж буй Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газар сул орон тооны ажлын байрандаа 2023 оны хоёрдугаар сарын 23-ны өдрөөс эхлэн нээлттэй сонгон шалгаруулалт зарлажээ.

Тодруулбал, Нийт 45 ажлын байранд 2023 оны гуравдугаар сарын 02-ны өдрийн 09.00 цагаас эхлэн цахимаар бүртгэл явуулж, гуравдугаар сарын 03-ны өдрийн 17.00 цагт бүртгэл хаагдана.

Бүртгүүлсэн иргэдийн сонгон шалгаруулалт гуравдугаар сарын 14-нд явагдаж, шалгалтын комисс тайланг ажлын гурав хоногийн дотор ТАЗ-д хүргүүлэх тов гарчээ. Тус ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалтын дэлгэрэнгүй мэдээллийг Төрийн албаны зөвлөлийн албан ёсны хуудаснаас https://hh.csc.gov.mn/ үзэх боломжтой юм байна.

Тэгвэл Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газар нь хяналт шинжилгээ – үнэлгээ, тандалт судалгаа хийж, хяналт шалгалт явуулах чиглэлээр төрийн байгууллагын хариуцлагыг дээшлүүлэх, бүтээмжийг нэмэгдүүлэх, үйлчилгээний чанарыг сайжруулах, хууль тогтоомж хэрэгжүүлэх үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллахаа мэдэгдээд байна.

Тодруулбал, яам, агентлаг, аймаг, нийслэлийн засаг дарга, УТУГ, ТӨҮГ, ОНӨҮГ -т хууль тогтоомж бодит байдалд хэрхэн нийцэж байна вэ, иргэдэд хүргэж буй үйлчилгээ нь чанартай байна уу зэрэгт анхаарлаа хандуулна гэж холбогдох эх сурвалж мэдээллээ.

ЦЕГ: Иргэн И.Томоко ЗГ-ын ордныг бүтэн харуулж, хэд хэдэн удаа урдаас нь бичлэг хийсэн тул зогсоосон
ЦЕГ: Иргэн И.Томоко ЗГ-ын ордныг бүтэн харуулж, хэд хэдэн удаа урдаас нь бичлэг хийсэн тул зогсоосон
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд