Нийслэлийн Прокурорын газраас "Хөгжлийн банк"-ны хэрэгт холбогдуулан нэр бүхий 80 хүн, 4 хуулийн этгээдэд эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн эрүүгийн хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг болж байна.
14 өмгөөлөгчийн зүгээс шүүгчээс татгалзах татгалзал гаргаснаар эл саналлыг тус дүүргийн шүүгчдийн зөвлөгөөнөөр хэлэлцсэн юм. Ингэхдээ шүүгчийн татгалзлыг үндэслэлгүй хэмээн үзэж урьдчилсан хэлэлцүүлгийг үргэлжлүүлэхээр болсон боловч нэр бүхий өмгөөлөгчийн зүгээс хэлэлцүүлэгт мөрдөн шалгах ажиллагааны нууцтай холбоотой мэдээллүүд дурдагдах тул хаалттай явуулах санал гаргасан. Прокурорын зүгээс ч эл саналд ижил байр суурьтай байгаагаа илэрхийлснийг шүүгч хэлэлцэж, саналыг хүлээн авлаа.
Ингэснээр хурал хаалттай горимд шилжээд байна.