Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг урьдчилсан хэлэлцүүлэгт өөрийн биеэр ирж, оролцож байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 4 секунд

Нийслэлийн прокурорын газраас Хөгжлийн банктай холбоотой гэх 80 хүн, дөрвөн хуулийн этгээдэд хамаарах 460 гаруй хавтаст хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн. Ийнхүү өнөөдөр /2023.02.15/ “Хөгжлийн банк”-ны гэх хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг Улаанбаатар Чуулгын байранд эхэлсэн бөгөөд 14 өмгөөлөгч хурал даргалагчаас татгалзсанаар хурлыг 13.30 цаг хүртэл хойшлуулаад буй.

Тэгвэл урьдчилсан хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг өөрийн биеэр иржээ.

Сануулахад, УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийг Засгийн газрын тогтоол буюу олонхоороо гаргасан шийдвэрээр яллагдагчаар татагдсан ганц хүн гэж үздэг. Нүүрсний экспортыг дэмжих тухай гэх нэртэй ЗГ-ыг тогтоолыг үндэслэн яллагдагч болгосон байдаг. Тус тогтоолд ХБ гэх нэг ч үг, үсэг байхгүй гэж УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг удаа дараа мэдэгдсээр байгаа юм.

ХӨГЖЛИЙН БАНК: 14 өмгөөлөгч даргалагчаас татгалзсанаар хурлыг 13.30 цаг хүртэл хойшлууллаа
ХӨГЖЛИЙН БАНК: 14 өмгөөлөгч даргалагчаас татгалзсанаар хурлыг 13.30 цаг хүртэл хойшлууллаа
 
Хамтарсан удирдлага, оновчтой менежментээр Түр хамгаалах байрны орчин, үйлчилгээг жишиг түвшинд хүргэжээ
Хамтарсан удирдлага, оновчтой менежментээр Түр хамгаалах байрны орчин, үйлчилгээг жишиг түвшинд хүргэжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.