Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ардчилсан нам учраа олох сургаар Х.Баттулга Монголд ирлээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 48 секунд

Нүүрсний гэх хэрэгт яллагдагчаар татагдаад байсан ерөнхийлөгч асан Х.Баттулга өнөөдөр өглөө Сөүл-Улаанбаатар чиглэлийн 06:50 цагийн онгоцоор Монголд иржээ.

Тэрбээр, эрүүл мэндийн шалтгааны улмаас БНСУ-ыг зорьсон байсан ба төлөвлөгөөт хагалгаанд орсныхоо дараа, хуулийн хүрээнд иргэн ирнэ гэдгээ мэдэгдэж байсан юм. Түүнээс гадна АН-ын эвлэрлийн асуудалтай холбогдуулан ирсэн байх магадлалтай аж.

Тодруулбал, АН өчигдөр /2023.01.13/ ҮБХ-ны хурлаа хийн, намын дарга сонгох журмаа баталсан бөгөөд энэ сарын 19-ны өдөр буюу ирэх долоо хоногийн пүрэв гарагт ээлжит бус Их хурлаа зохион байгуулж, намын даргаа батламжлах юм.

ФОТО: ХТүц продакшны “Зохиолгүй амьдрал“ жүжиг нээлтээ хийлээ
ФОТО: ХТүц продакшны “Зохиолгүй амьдрал“ жүжиг нээлтээ хийлээ
 
Гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүхийн талаар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын суурин төлөөлөгчтэй санал солилцлоо
Гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүхийн талаар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын суурин төлөөлөгчтэй санал солилцлоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.