Тээврийн цагдаагийн албанаас өнгөрсөн 14 хоногийн зам тээврийн ослын нөхцөл байдлын талаарх мэдээллийг өглөө. Тодруулбал, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон 480 зөрчлийг таслан зогсоож, Зөрчлийн тухай хуулийн дагуу арга хэмжээ авсан байна. 14 хоногийн хугацаанд 28 согтуу жолооч зам тээврийн осол гаргажээ. Мөн энэ хугацаанд ТЦА-нд 5008 дуудлага мэдээлэл бүртгэгдсэнээс эд материалын хохиролтой 4936 осол бүртгэгдэж, 72 хүн гэмтсэнээс 65 явган зорчигч хохирч, нэг хүн амиа алджээ.
ТЦА: 14 хоногийн дотор 28 согтуу жолооч осол гаргаж, нэг хүн амиа алджээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.