Өнөөдөр өдөртөө баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, нутгийн өмнөд хэсгээр салхи, шуургатай байхыг анхааруулж байна.
|
2022 оны 12 дугаар сарын 13-наас 12 дугаар сарын 17-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв: |
13-нд баруун аймгуудын нутгийн баруун хойд, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 14-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төв болон говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 15-нд төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 16-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орно. Салхи 13, 14-нд Алтайн уулархаг нутаг болон говь, талын нутгаар, 15, 16-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Ихэнх нутгаар хүйтний эрч чангарч Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -41...-46 градус, өдөртөө -27...-32 градус, Увс нуурын хотгор болон Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -33...-38 градус, өдөртөө -19...-24 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, цас багатай энгэр ээвэр газраар шөнөдөө -15...-20 градус, өдөртөө -10...-15 градус, бусад нутгаар шөнөдөө -25...-30 градус, өдөртөө -15...-20 градус хүйтэн байна.