Дөнгөж сая жагсагчид руу согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн иргэд дайрч, иргэдэд хүч хэрэглэснийг цагдаагийн байгууллагаас шуурхай тогтоож, шалгалтын ажиллагааг зохион байгуулжээ. Согтууруулах ундааны зүйл хэрэглэж, зодоон хийсэн гэх 3 иргэнийг тогтоож, шалгалтын ажиллагааг явуулж байна.
Мөн халдлагад өртсөн зургаан иргэнийг эмнэлэгийн байгууллагад хүлээлгэн өгч, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлж байгаа аж.
Иймд иргэд та бүхэн эрүүл мэнд, аюулгүй байдлаа хангаж, оройн цагаар жагсаал цуглаанд оролцохгүй байхыг Цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.