Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар “Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагааг Засгийн газрын шууд хяналтад авч, зургаан сарын хугацаагаар онцгой дэглэм тогтоож, Бүрэн эрхт төлөөлөгчөөр П.Сайнзоригийг томилсон. Тэгвэл тэрбээр өчигдөр /2022.12.09/ ажлаа хүлээн авсан бөгөөд өөрийн цахим хуудсандаа дараах мэдээллийг бичжээ.
Тодруулбал, “Таван толгой” ХК-ийн үйл ажиллагааны тайлан, олборлолт, борлуулалт болон бусад мэдээллүүдтэй танилцан ажиллаж байна. Түүнчлэн Үйлдвэрчний Эвлэлийн Хорооны дарга н.Махгал, тэргүүлэгч гишүүн н.Алтангэрэл, Нарийн бичгийн дарга н.Жавхланбаяр нарын төлөөлөлтэй уулзаж, Засгийн газрын шийдвэр, зорилгыг танилцууллаа. Мөн ажил олгогч, Үйлдвэрчний Эвлэлийн Хорооны хооронд байгуулсан хамтын гэрээний хэрэгжилтийг анхаарч ажиллах, суурьшилын бүсийн болон бусад асуудлаар санал солилцлоо" гэжээ.