Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Х.Нямбаатар: Казиногийн хуулийг энэ лхагва гарагийн ЗГ-ын хуралдаанаар хэлэлцэж, УИХ-д өргөн мэдүүлэх зөвшөөрлөө авна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 39 секунд

МАН-ын бүлгээс мэдээлэл хийлээ. МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн "Засгийн газраас 2023-2025 оныг Монголд зочлох жил болгон зарласан. Үүнтэй холбогдуулан аялал жуулчлалтай холбоотой хууль болон түүнийг дагасан 10 гаруй хуулийг нэмэлт өөрчлөлтийн төслийг өргөн барьж байна. Түүнчлэн аялал жуулчлалын хуультай хамт Казиногийн тухай хуулийг өргөн мэдүүлж байна. Эдгээр хуулиудыг МАН-ын бүлэг дэмжих нь зүйтэй гэж үзсэн. Бүлгээс энэ ондоо багтаж, хуулийн төслийг хэлэлцэж батлах нь зүйтэй гэж үзсэн. Ирэх оныг Монголд зочлох жил болгон зарласан тул хууль эрх зүйн орчин нь бэлэн байх ёстой" гэлээ.

ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар "Монгол Улс ковидын өмнөх жил буюу 2019 онд 580 мянга орчим жуулчдыг хүлээн авч, тухайн салбараас 610 орчим сая ам.долларын орлого олсон гэх статистик мэдээлэл байна. Ковидын дараах жилүүдийн статистик тоо гараагүй байна. 2020, 2021 он бол хөл хориотой, жуулчингүй байсан. Тиймээс аялал жуулчлалын тухай хуулийг нэн яаралтай журмаар УИХ-д өргөн мэдүүлж, ирэх сард багтаан батална.

Нэгдүгээрт, Визийн хамгийн сайн нөхцөлтэй, визгүй ангиллын оронд багтсан гэдгээ Олон Улсад зарлах

Хоёрдугаарт, Монгол Улсад ирэх агаарын тээврийн зардал нь хамгийн хямд байх гэдгийг аялал жуулчлалынханд танилцуулж, Монгол Улсад ирэх жуулчдад энэ хоёр мессежийг өгөх зорилготой. Нийт 33 зүйл 5 бүлэгтэй хуулийн төсөл бий. Энэ хуулийн төслийг дагалдаж, 10 гаруй хуульд нэмэлт өөрчлөлт орно.

Мөн багц байдлаар Казиногийн хууль, Морин бооцоот уралдааны тухай хууль, Төлбөрт таавар тоглоомын тухай хууль гэсэн гурван хуулийг дагаж өргөн мэдүүлэхээр болж байна. Энэ лхагва гарагийн ЗГ-ын хуралдаанаар хэлэлцүүлж, УИХ-д өргөн мэдүүлэх зөвшөөрлөө авна.

Аялал жуулчлалын маршрутыг тухайн орон нутаг нь тогтооно. Тухайн маршрутынхаа дагуу Тур компаниудтай гэрээ байгуулж ажиллана. Мөн тухайн үзэсгэлэнт газруудад аялал жуулчлалын отог байгуулах, ерөнхий төлөвлөлт хийх эрхийг нь орон нутагт нь өгнө" гэлээ.

Атаархсан гэх шалтгаанаар бусдын толгойд гэмтэл учруулсан 22 настай эмэгтэйг СЭМҮТ-д хүлээлгэн өгчээ
Атаархсан гэх шалтгаанаар бусдын толгойд гэмтэл учруулсан 22 настай эмэгтэйг СЭМҮТ-д хүлээлгэн өгчээ
 
“UFC”-д хүч үзэх хоёр дахь Монгол тулаанч Т.Нямжаргал дебют тулаанаа өнөөдөр хийнэ
“UFC”-д хүч үзэх хоёр дахь Монгол тулаанч Т.Нямжаргал дебют тулаанаа өнөөдөр хийнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.