Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Өнөөдөр болох үйл явдал: “Хүнсний хангамж, аюулгүй байдал-Мал аж ахуй“ үндэсний чуулган болно

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 43 секунд

Өнөөдөр болох онцлох үйл явдлыг хүргэж байна

Төрийн ордонд

09:00 цагт "Хүнсний хангамж, аюулгүй байдал-Мал аж ахуй" үндэсний чуулган болно.

09:00 цагт Төрийн байгуулалтын байнгын хороо Төрийн албаны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ.

15:00 цагт Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар “Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай” 04 дүгээр тогтоолын хэрэгжилтийн талаарх ХХААХҮ-ийн сайдын мэдээлэл сонсоно.

15:30 цагт Эдийн засгийн байнгын хорооноос Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцэнэ.

Монголбанкны байранд

09:00 цагт тус банкнаас “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2023 онд баримтлах Үндсэн чиглэл”-ийн төслийг танилцуулж хэлэлцүүлнэ.

“Холидэй Инн” зочид буудалд

10:00 цагт ХӨСҮТ, КОICA-тай хамтран хэрэгжүүлж буй “Улаанбаатар хотод хэрэгжүүлэх сүрьеэгийн хавьтлын илрүүлэлт, хяналтыг сайжруулах нь” төслийн нээлтийн арга хэмжээг зохион байгуулна.

Хангарди ордонд

10:00 цагт замын хөдөлгөөнд оролцогчийн аюулгүй байдлыг хангах, хүүхдийг гэмт хэрэг, зөрчилд өртөхөөс урьдчилан сэргийлэх, хохирогч болох эрсдэлийг бууруулах зорилготой “Шар дарцаг” аяны талаар НЗДТГ, Тээврийн цагдаагийн албанаас мэдээлэл хийнэ.

“Монгол Ньюс” мэдээллийн төвд

11:00 цагт Гадаадын банк оруулж ирэх эсэх талаар "Сэтгэшгүй" ХХК-ийн захирал С.Хүрэлбаатар хэвлэлийн бага хурал хийнэ.

“Үндэсний мэдээллийн төв”-д

11:30 цагт Монголын Байгаль Орчин, Иргэний Зөвлөл (МБОИЗ)-ийн удирдлагууд, эрдэмтэн судлаач, хэвлэл мэдээллийн байгууллагын нэгдсэн баг орон нутагт ажилласан талаар мэдээлнэ.

Хэвлэлийн хүрээлэнд

11:00-14:30 цагт ХЭҮК, Монголын хуульчдын холбоо, “Монголын Эмнести Интернэшнл” олон улсын хүний эрхийн байгууллагын төлөөлөл, хэвлэл мэдээллийн эрх зүй, үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хангах олон улсын эрх зүйн хэм хэмжээний талаар хуульч, эрх зүй судлаач, иргэний нийгмийнхэн байр суурь, санал солилцоно.

Ардчилсан Намын байранд

12:00 цагт тус намаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

Гадаад Харилцааны Яам (ГХЯ)-нд

12:00 цагт “Итгэлцлийг бэхжүүлэх нь: Хэвлэл мэдээлэл, мэдээллийн суурь боловсролын ач холбогдол” уриатай IV форум болно.

БГД-т зөвшөөрөлгүй барьсан 34 гараашийг буулгаж, автомашины зогсоол байгуулжээ
БГД-т зөвшөөрөлгүй барьсан 34 гараашийг буулгаж, автомашины зогсоол байгуулжээ
 
Улсын заан М.Лхагвагэрэл нэгийн даваанд Увс аймгийн Ховд сумын харъяат аймгийн харцага Н.Ширчинхүүд хавируулж өвдөг шороодлоо
Улсын заан М.Лхагвагэрэл нэгийн даваанд Увс аймгийн Ховд сумын харъяат аймгийн харцага Н.Ширчинхүүд хавируулж өвдөг шороодлоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.