Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ТҮҮНИЙ ТУХАЙ: Өвдсөн ч “БОСНО“ гэсэн итгэлтэй бай

Ангилал
Нийгэм Ярилцлага
Огноо
Унших
3 минут 45 секунд

Осол. Магадгүй энэ үгийг хэн нэгэн сонсохоос зүрхшээдэг байх. Дахин сонсохыг хүсдэггүй үг ч байж мэдэх. Үүний хор уршгаар өдөрт олон мянган хүн гуниг харуусалд унах нь бий.

Цэл залуухан насандаа автын осолд орж гэмтэл авснаас үүдэн олон олон хүнд хагалгаанд орж, одоо хагалгаа гэж сонсох төдий л халширч байгаагаа илэрхийлэх нэгэн бүсгүйг "Түүний тухай" булангийнхаа дараагийн зочноор урьж ярилцлаа.

Түүнийг Э.Заяа гэдэг. БЗДХ, ХДХВ/ДОХ-ын эмч. Аан бас эрэгтэйчүүдийн эмч. Өвчтэй гэж хойш суулгүй урагш зүтгэсээр өнөөдрийн өндөрлөгт тэр хүрчээ. Өндөрлөг гэж яагаад хэлж байгаа вэ гэвэл тэрбээр "Андромедикал" эмнэлгийг үүсгэн байгуулж, амжилттай ажиллуулж яваа нэгэн.

Г.Заяа бүсгүй маш хүчирхэг, дайчин аж. Хөгжлийн бэрхшээлтэй ч гэсэн амьдрахын төлөө шүд зуун тэмцсээр. Дан ганц группийн мөнгөөр амьдрах боломжгүй тул өөрөө хувийнхаа эмнэлгийг нээн ажиллуулж бүр хөгжлийн бэрхшээлтэй нэгэн эмэгтэйг ч долоо хоногт тогтсон хуваариар ажиллуудаг байна.

"Бид л бие биенээ дэмжихгүй бол бусад нь дэмжихгүй шүү дээ" хэмээн ярих нь аргагүй л сайхан сэтгэлтэй эмэгтэй гэдгийг батлах мэт.

Арван жилийн сурагч байхаасаа л онц сурдаг, авьяаслаг охин байж. Бага байхдаа л цагаан халаадтай хүмүүс гоё харагддаг байсан тул эмч болохоор зориг шулуудсан гэнэ. Гэвч нэгэн өдөр урьд өмнө огт төсөөлж байгаагүй аймшигт явдал түүнд тохиолдож маш хүнд гэмтэл авснаа хэлж байв. Тухайн үед ангийн найзууд, гэр бүл нь түүнд маш их тусалж, дэмждэг байсан учир сургуулиа ч амжилттай төгссөн хэмээв.

Ямар ч хэцүү цаг үе тохиолдсон, гэр бүл, ойр дотныхон чинь л чамд тусална хэмээн ярих нь түүний хамгийн их талархаж явдаг хүмүүс нь хэн бэ гэдгийг илэрхийлэх мэт.

Хэзээнээс л эмчийн мэргэжилийг сурч дуусдаггүй мэргэжил гэдэг байсанчлан Г.Заяа эмч ч суралцсаар л байж. Хамгийн сайхан нь хамт олон, гэр бүлтэй байгаа явдал гэж баяр гунигаа хамтатган намуухан дуугаар өгүүлэх нь сэтгэлд нэг л тод үлджээ.

Түүний баримталж явдаг зүйл бол бусдад гай болохгүй л амьдрах аж. Хөгжлийн бэрхшээлтэй хэмээн хэн нэгэнд ажил удахгүй, урдах замаараа л алхах ёстойг аминчлан ярьж байлаа. Хүн гэдэг гэхдээ маш их тэсвэр тэвчээртэй амьтан аж. Г.Заяа эмч олон жил тэвчээр заасаар иржээ. Одоо бүр дасчихдаг юм байна хэмээн гунигтайхан илэрхийлнэ. Түүний амьдралын эгэл жирийн өдрүүдэд хар толбо үлдсэн ч амьдралын төлөө тэмцэх чин зоригтой байх ёстойг сайтар ухаарч өвдсөн ч босно гэсэн итгэлтэй байж, үргэлж тэмцэх ёстойг сануулан, хэсэгхэн хором хуучилсан тэрхэн хугацаанд амьдралд ухаарах ёстой олон зүйлийг ярилцлаа.

Нэвтрүүлэг үзэх:

УБЕГ-ын дарга Д.Дэлгэрсайхан: Ирэх онд гадаад паспортыг цахимжуулна
УБЕГ-ын дарга Д.Дэлгэрсайхан: Ирэх онд гадаад паспортыг цахимжуулна
 
Маргааш нийслэлд 5 хэм дулаан, үүлэрхэг
Маргааш нийслэлд 5 хэм дулаан, үүлэрхэг
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.