Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

40 настай иргэн замын голд сууж байгаад зам тээврийн осолд өртсөн нь камерын бичлэг, гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогджээ

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
2 минут 2 секунд

Өнөөдөр БГД-ийн нутаг дэвсгэрт зам тээврийн ноцтой осол гарч, нэг хүн амиа алджээ. Тодруулбал, осолд өртсөн иргэн газар дээрээ амиа алдсан байна. Харин уг ослын талаар цахим орчинд "Цагдаагийн машин хүн дайрч, дайруулсан хүн нь газар дээрээ нас барлаа" хэмээн нийтлэгдээд байгаа юм. ЦЕГ-аас цагдаагийн машин осол гаргаагүй, ташаа мэдээлэл болохыг мэдээлсэн.

Мөн "Цагдаагийн байгууллагад энэ оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 06:30 цагийн орчимд Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр Кёкүшю таурын урд замд “зам тээврийн осол гарсан байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн. Дуудлага, мэдээллийг Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсээс шалгахад Тоёота Приус маркийн тээврийн хэрэгслийн жолооч 21 настай, эрэгтэй “Г” нь одоогоор хэн болох нь тодорхойгүй, 40 орчим настай, эрэгтэй явган зорчигчийг мөргөж амь насыг хохироосон байна.

Шалгалтаар явган зорчигч замын зорчих хэсгийн зүүнээс баруун чиглэлд 3 дугаар эгнээнд баруун тийшээ харсан байдалтай сууж байхад нь автомашин тухайн урсгалаар хөдөлгөөн оролцож яваад тээврийн хэрэгслийн зүүн урд хэсгээр мөргөж амь насыг нь хохироосон нь камерын бичлэг, гэрчүүдийн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

Жолоочийг драгер багаж үлээлгэж шалгахад 0.00 буюу согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөт эм бэлдмэл хэрэглэсэн эсэхийг тогтоох зорилгоор биологийн дээж авч шинжилгээнд хүргүүлэн, амь хохирогчийг хэн болохыг болон маршрутыг тогтоох чиглэлээр мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна" гэлээ.

Б.Бат-Эрдэнэ: “Парисын 2024” олимпт Оросын тамирчдыг Монгол Улсын нэр дээр оролцуулах асуудал яригдаагүй
Б.Бат-Эрдэнэ: “Парисын 2024” олимпт Оросын тамирчдыг Монгол Улсын нэр дээр оролцуулах асуудал яригдаагүй
 
Дотоодын цэргийн штабын дарга Р.Чингисийг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ
Дотоодын цэргийн штабын дарга Р.Чингисийг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.