Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

МАН: УИХ-ын дэд даргын томилгоог ирэх долоо хоногт хэлэлцэнэ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 29 секунд

МАН-ын бүлгээс мэдээлэл хийлээ. МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн "Хурлаар хоёр асуудал хэлэлцсэн. Нэгдүгээрт, Эрдэнэт үйлдвэрийн технологид тохирохгүй хүдрийн овоолгыг ашиглах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцсэн. Энэ асуудлыг энэ долоо хоногт Үйлдвэржилтын байнгын хороо болон нэгдсэн чуулганаар хэлэлцэх ёстой. Тиймээс бүлэг хуралдаж, байр сууриа нэгтгэсэн. Улмаар бүлгээс "Энэ асуудалд УИХ-аас тогтоол гаргах шаардлагагүй. Засгийн газар өөрийнхөө хүрээнд шийдвэрлээд явах боломжтой байна гэж үзсэн" хэмээлээ.

Хоёрдугаарт, Боловсролын Ерөнхий хуулийн асуудлыг хэлэлцсэн. Боловсролын таван хууль УИХ-д өргөн баригдсан. Хэлэлцэх эсэхийг нь УИХ шийдвэрлэсэн. Ажлын хэсэг гараад ажиллаж байна. Олон дэд ажлын хэсгийг татан буулгаж, нэг ажлын хэсгээр явахаар болсон. Мөн түргэвчлэх шаардлагатай байна гэж үзсэн" хэмээлээ.

Мөн "УИХ-ын дэд даргын томилгоотой холбоотой асуудлыг дараагийн бүлгийн хурлаар хэлэлцэх болов уу. Учир нь намын дүрмийн дагуу намын УЗ хуралдаж шийднэ. УИХ-ын дарга гадаад томилолттой байгаа. Тиймээс ирэх долоо хоногоос хэлэлцэх байх" хэмээлээ.

УИХ-ын дэд даргын томилгоотой холбоотой ПРОГНОЗ-ыг энд дарж уншина уу.

“Товчоогоор нэвтэрсний дараа тээврийн хэрэгсэл эзэмшигчид ирсэн нэхэмжлэл, холбоосоор орж зам ашигласны төлбөрөө төлөх боломжтой“
“Товчоогоор нэвтэрсний дараа тээврийн хэрэгсэл эзэмшигчид ирсэн нэхэмжлэл, холбоосоор орж зам ашигласны төлбөрөө төлөх боломжтой“
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд