Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“ХХБ“-ыг дээрэмдсэн Б.Бямбадоржид улсын бүртгэлийн ажилтан гадаад паспорт ХУУРАМЧААР гаргаж өгчээ

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
2 минут 23 секунд

Өнгөрсөн жил буюу 2021 оны тавдугаар сарын 25-нд 32 настай Б.Бямбадорж, 34 настай Б.Баттулга, Э.Золхүү нар Сүхбаатар дүүргийн нутаг, “Шангри-Ла” төвд байрладаг Худалдаа хөгжлийн банкнаас хуурамч бичиг баримт ашиглан хоёр сая ам.доллар залилсан хэрэг гарч байв.

Тэднийг эрэн сурвалжилсаны эцэст саатуулсан боловч Б.Бямбадорж нь мөрдөн байцаалтын явцад оргож, түүнийг харсан, үзсэн хүнийг 20 сая төгрөгөөр урамшуулна хэмээн ЦЕГ-аас зар тарааж байв.

Улмаар эрэн сурвалжлах ажиллагааг эрчимтэй явуулж, энэ оны долдугаар сарын 7-нд Ховд аймгаас баривчилсан байдаг.

Тэгвэл Б.Бямбадоржийг баривчлахад биеэс нь өөрийнх нь зурагтай, өөр нэртэй гадаад паспорт олджээ. Тэрбээр уг паспортыг ашиглан хил нэвтрэхээр төлөвлөж байсан ч хил нэвтэрч чадалгүй цагдаагийнханд баривчлагдсан байна. Тиймээс цагдаагийн байгууллагаас Б.Бямбадоржид хуурамч бичиг баримтыг хэн хэрхэн гаргаж өгсөн, ямар учиртай бичиг баримт болох эсэхэд шалгалтын ажиллагаа хийжээ. Шалгалтаар улсын бүртгэл ажилтан Х гэгч нь "ХХБ"-ыг дээрэмдсэн Б.Бямбадоржид хуурамч гадаад паспорт гаргаж өгсөн нь ТОГТООГДЖЭЭ. Иймээс улсын бүртгэлийн ажилтан Х нь хууль бус бичиг баримт үйлдэж, гэмт хэрэгтэнд тусалсан үйлдэл нь тогтоогдсон тул УБЕГ-аас АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЖ шийдвэрлэсэн байна.

Хэргийг сануулахад, Худалдаа хөгжлийн банкийг дээрэмдэхэд дээрх иргэдээс гадна 50 настай эмэгтэй хэргийг гардан үйлдсэн байдаг. Тэрбээр БНХАУ-ын хөрөнгө оруулалттай барилгын компанийн хуурамчаар үйлдсэн бичиг баримтыг ашиглан, уг хоёр сая ам.долларын гүйлгээ хийж, авч гарсан. Цагдаагийнхан мөрдөн шалгах ажиллагааны явцад 1.1 сая ам.долларыг нь олж, эд мөрийн баримтаар хураан авснаас гадна Б.Бямбадорж, Б.Баттулга, Э.Золхүү нарыг баривчлахдаа багахан хэсгийг нь битүүмжилсэн байдаг.

Уг хэргийн шүүх хурал хэд хэдэн удаа товлогдсон ч тодорхой шалтгаанаар хойшилсоор байгаа билээ.

Намын бүлгүүд хуралдана
Намын бүлгүүд хуралдана
 
Маргааш 23:00 цагаас Толгойт-Баянхошуу чиглэлийн замыг гурав хоног хааж, засна
Маргааш 23:00 цагаас Толгойт-Баянхошуу чиглэлийн замыг гурав хоног хааж, засна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.