Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Х.Нямбаатар: 1990-ээд оноос өмнө амьдарч байсан ах эгч нарт комплексууд байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 33 секунд

УИХ-ын чуулганы хуралдаанаар Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, үг хэлж байна.

ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар "Шүгэл үлээгчийн эрхзүйн байдлыг бид хуульчилж байгаа хоёр үндсэн зорилго бий. Нэгдүгээрт, төрийн байгууллага албан тушаалтан, нийтийн эрхзүйн субъектуудын хууль бус үйлдэл, үйл ажиллагааг олон нийтийн хяналтад оруулах. Хоёрдугаарт, шүгэл үлээж байгаа хүмүүсийнхээ эрхзүйн байдлыг хамгаалж, элдэв шахалт хавчлага, дарамт мөрдлөгөд оруулахгүй байх үүднээс эрхзүйн байдлыг нь хамгаалж өгч байгаа.

ХЗБХ-ны хурлаар хэлэлцэж байхад 1990-ээд оноос өмнөх "матаасын тогтолцоо"-г эргүүлж сэргээх вий гэсэн болгоомжлол байсан. Ялангуяа 1990-ээд оноос өмнө амьдарч байсан ах эгч нарт комплексууд байгаад байна. Өөрөөр хэлбэл, хуучин нийгмийн үед хүнийг үндэс угсаа, язгуур гарал, шашин шүтлэгээ нууж хаасныг илчилж, матдаг тогтолцоонууд байсан. Үндэс угсаа, гарал үүслээр нь хэлмэгдүүлдэг тогтолцоо байсан.

Тэгэхээр хуучны матаасны тогтолцоотой үүнийг адилтгаж болохгүй. Энэ бол цэвэр олон нийтийн хяналт руу чиглүүлж байгаа асуудал" хэмээлээ.

Д.Батлут: Шүгэл үлээж урамшуулал авна гээд хүнийг хилсээр гүтгэх, дургүй хүнээ матах, мөрдөн шалгуулах асуудал гарах вий
Д.Батлут: Шүгэл үлээж урамшуулал авна гээд хүнийг хилсээр гүтгэх, дургүй хүнээ матах, мөрдөн шалгуулах асуудал гарах вий
 
МАРГААШ: Улаанбаатарт 28 хэм дулаан, бага зэргийн бороотой
МАРГААШ: Улаанбаатарт 28 хэм дулаан, бага зэргийн бороотой
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд UBN.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. !
UBN.mn сайтын редакц