Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Эрдэнэт”-ийн 49 хувийн хууль бус хувьчлалд холбогдсон 20-иод хүний хэргийг шүүхэд шилжүүлэхээр болжээ

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 30 секунд

“Эрдэнэт”-ийн 49 хувийн хууль бус хувьчлалд холбогдсон 20-иод хүний хэргийг шүүхэд шилжүүлэхээр болжээ. Тодруулбал, Худалдаа хөгжлийн банкны эзэн Д.Эрдэнэбилэг нь өөрийн удирдлагад ажилладаг нэр бүхий этгээдүүдтэй бүлэглэн Монгол Улсын Засгийн газрын 2016 оны зургаадугаар сарын 13-ны өдрийн 330 дугаартай Эрдэнэт үйлдвэр ХХК, Монголросцветмет ХХК-уудын 49 хувийн энгийн хувьцааны өмчлөх эрхийг Засгийн газар тэргүүн ээлжид худалдан авах давуу эрхийг Монголиан коппер корпорейшн ХХК-д хууль бусаар шилжүүлэх тухай шийдвэр гаргуулсан байдаг.

Улмаар тус компанид эдийн засгийн давуу байдал олж авсан, Д.Эрдэнэбилэг нар нь Дарханы төмөрлөгийн үйлдвэр ХК, Хөтөлийн цемент шохой ХК-уудыг Хөрөнгө оруулалтын гэрээ, Худалдах, худалдан авах тухай гэрээ байгуулах замаар өөрийн хамаарал бүхий хүн, хуулийн этгээдүүдийн эзэмшилд хууль бусаар шилжүүлэн авсан, Сангийн сайдаар ажиллаж байсан Б.Болор, Монголын Төмөр Зам ТӨХК-ийн захирал Д.Ганбат, Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат нар нь Кью Эс Си ХХК-ийн захирал Э.Шижирт давуу байдал бий болгосон үйлдэлтэй, 20-иод хүнд холбогдох эрүүгийн хэргийг ойрын хугацаанд шүүхэд шилжүүлэхэд бэлэн болжээ.

Л.Оюун-Эрдэнэ: ХБНГУ-тай сэргээгдэх эрчим хүчний томоохон төслүүдийг хамтарч хэрэгжүүлэх чиглэлээр санал солилцлоо
Л.Оюун-Эрдэнэ: ХБНГУ-тай сэргээгдэх эрчим хүчний томоохон төслүүдийг хамтарч хэрэгжүүлэх чиглэлээр санал солилцлоо
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд