Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хотоос сайжруулсан шахмал түлш гаргахгүй байх чиглэлд хяналт шалгалтыг чангатгана

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 31 секунд

Нийслэлийн Онцгой комисс өчигдөр хуралдсан. Хуралдаанаар сайжруулсан шахмал түлшний нөөц, хангалт, борлуулалт, хэрэглээ, угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх, түүхий нүүрсний хяналтын талаар хэлэлцсэн аж. Энэ үеэр сайжруулсан шахмал түлшний үйл ажиллагаатай холбоотой асуудлаар Баянзүрх, Баянгол, Налайх, Сонгинохайрхан, Сүхбаатар, Чингэлтэй, Хан-Уул дүүргийг Өндөржүүлсэн бэлэн байдлыг зэрэгт шилжүүлж, “Шуурхай штаб” байгуулан ажиллахаар болсон.

Ингэхдээ сайжруулсан шахмал түлш, түүхий нүүрсний хяналт, угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх чиглэлээр ажлын нарийвчилсан төлөвлөгөө, хуваарь гаргаж хэрэгжилтийг хангуулна. Мөн эрсдэл бүхий айл өрхийн судалгааг нарийвчлан гаргаж, нэн шаардлагатай айл өрхүүдийн пийшин, зуухны галлагааны аюулгүй байдлыг хангуулах юм.

Түүнчлэн авто тээврийн шалган бүртгэх товчоо болон маршрутын бус замаар Улаанбаатар хот руу түүхий нүүрс нэвтрүүлэхгүй, сайжруулсан шахмал түлш гаргахгүй байх, хяналт шалгалтыг тогтмол явуулна. “Таван толгой түлш” ХХК-д сайжруулсан шахмал түлшний үйлдвэрийн тасралтгүй хэвийн ажиллах боломж нөхцөлийг бүрдүүлэхэд онцгойлон анхаарч, түлшний чанар стандарт, хадгалалтын горимыг баримтлан, нийлүүлэлтийг хэрэгцээ шаардлагад нийцүүлэн, тасралтгүй хангахад анхаарах зэрэг үүргийг Хотын дарга Д.Сумъяабазар өгсөн юм.

Нийслэлд 0 хэм дулаан, уулаараа ялимгүй цас орно
Нийслэлд 0 хэм дулаан, уулаараа ялимгүй цас орно
 
Монголын хамгийн том загварын шоу гэгддэг “Гоёл наадам”-ын шилдгүүд ӨНӨӨДӨР ТОДОРНО
Монголын хамгийн том загварын шоу гэгддэг “Гоёл наадам”-ын шилдгүүд ӨНӨӨДӨР ТОДОРНО
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.