Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Бат-Эрдэнийн цагдан хорионы шүүх хурал маргааш өглөө ТОВЛОГДЛОО

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
0 минут 43 секунд

УИХ-ын гишүүн асан Ж.Батзандангийн төрсөн ах ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Бат-Эрдэнийг АТГ-аас 48 цагийн хугацаатай саатуулсан байдаг. Улмаар уг хугацаа дуусаж, түүнийг 30 хоног цагдан хорих саналыг шүүхэд хүргүүлсэн ч тэрбээр шүүгчээсээ татгалзсан юм.

Ингэснээр түүнийг цагдан хорих хуралдааныг хийж чадаагүй бөгөөд тэрбээр суллагдсан. Харин цагдан хорионы шүүх хурал маргааш өглөө товлогджээ.

Түүнийг Дарханы замын тендертэй холбоотой асуудлаар өнгөрсөн наймдугаар сараас хойш шалгаж эхэлсэн бөгөөд уг тендертэй холбоотойгоор төслийн 4 ажилтанг саатуулаад байгаа билээ.

МАН БҮЛЭГ: 2023 оны төсвийн төслийг дагасан хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг дэмжлээ
МАН БҮЛЭГ: 2023 оны төсвийн төслийг дагасан хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг дэмжлээ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд