Эмэгтэйчүүдийн хорих ангийн 3 давхраас 2 залуу унаж гэмтсэн гэх мэдээлэл цацагдаад буй. Тодруулбал, эмэгтэйчүүдийн хорих ангид яагаад эрэгтэй хүмүүс нэвтэрсэн, харуул хамгаалалт сул байсан уу зэрэг асуудал хөндөгдөөд байгаа юм.
Энэ талаар ШШГЕГ-аас тодруулахад "БЗД-ийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Баривчлах байрнаас 2022 оны 10 дугаар сарын 09-ний өдөр С.Т, Н.Н нар цонхоор оргон зайлахыг завдаж, улмаар унаж бэртсэн.
Тухайн үед тус байрны алба хаагч Яаралтай түргэн тусламжийн төвд дуудлага өгснөөр дээрх этгээдүүд Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэгдэн эмчлэгдэж байна. Баривчлагдсан этгээдүүдийн биеийн байдал хэвийн байна.
С.Т, Н.Н нар нь 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр газ үнэрлэн мансуурч, иргэн Э-ийн гар утасны дэлгэцийг хагалж, биед нь хохирол учруулахгүйгээр халдсан зөрчил үйлдсэн тул Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 5.1 дүгээр зүйлийн 3-т зааснаар 20 цагийн албадан сургалтад хамруулж, 14 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл эдэлж байсан юм" хэмээлээ.