МАН-ын бүлэг хуралдаж, нэг асуудал хэлэлцжээ. Энэ талаар МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн "МАН-ын бүлгийн өнөөдрийн хурлаар ирэх оны улсын төсвийг дагалдуулсан нийт 102 хуулийг дэмжих нь зүйтэй гэж үзсэн бол харин Нийслэлийг түгжрэлийг бууруулах хүрээнд хийгдэх бодлого, чиглэлийг хэлэлцэхийг хойшлуулж шийдвэрлэсэн. Дараагийн бүлгийн хуралдаанаар хэлэлцэнэ" гэлээ.
Ингээд сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.
-Ипотекийн зээлийн асуудлыг яаж шийдэх вэ. Зээл төлөлтийг хойшлуулах боломжтой юу?
-Өнөөдөр УИХ-ын даргын захирамж гарч, 2023 оны төсөвтэй холбоотойгоор ажлын хэсэг байгуулагдаж байна. Төсвийн байнгын хорооны дарга ахална. Ипотекийн зээлийг Монголбанк хэрэгжүүлж ирсэн. Энэ оноос Засгийн газар хэрэгжүүлнэ. Ажлын хэсэг судалж үзээд, тодорхой шийдлүүд гаргах байх.
-Төрийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулахаар болсон байна. Ингэснээр МАН-ын тэтгэвэртээ гардаггүй хөгшчүүл албан тушаалд томилогдсоор байх нь. Үүнд тайлбар өгөхгүй юу?
-55 нас хүрсэн эмэгтэй, 60 нас хүрсэн эрэгтэй ажлаас нь чөлөөлнө гэсэн хууль байгаа. Тэтгэврийн насанд хүрсэн л бол ажлаасаа чөлөөлөгдөнө гэж хуулинд байгаа. Өөр өөрчлөлт ороогүй.