Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

О.Цогтгэрэл: Халамжаас дутуугүй эдийн засгийг гажуудуулж байгаа зүйл бол ТАТААС

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 9 секунд

Ардчилсан намын бүлгээс мэдээлэл хийлээ. АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл "Монгол Улсын хөгжлийг халамж гэдэг зүйл хойш татаж байна. Сонгуульд ялж байвал хамаагүй гээд халамжийг хавтгайруулж байна. Халамж муухай гэдэг утгаараа бус зорилтот эзэндээ очиж байна уу, хавтгайрч байна уу гэдэг нь чухал. Мөн халамжаас дутуугүй эдийн засгийг гажуудуулж байгаа зүйл бол ТАТААС. Монголын эдийн засагт татаас гэдэг аюултай нуугдмал зүйл байсаар байна. Үүний цаана маш олон зүйл байдаг.

Бидний анхаарахгүй татаас гэдэг зүйл төсөв хоорондын шилжүүлэгтэйгээ нийлээд 985 тэрбум буюу халамжаас 50 хувь илүү байна. Үүнд хөнгөлөлт, чөлөөлөлт байхгүй. Тиймээс Ерөнхий сайд, Сангийн сайдад асуулга тавьж байна.

Үүний цаана даргын бизнес нь татаастай. Ардын бизнес нь дарамттай байгаа юм биш биз дээ" хэмээлээ.

ТАНИЛЦ: Чингис хаан музейгээр “аялах“ тасалбарыг хэдэн төгрөгөөр худалдан авах вэ
ТАНИЛЦ: Чингис хаан музейгээр “аялах“ тасалбарыг хэдэн төгрөгөөр худалдан авах вэ
 
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.