Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ХЭРЭГ: Насанд хүрээгүй охиноор бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан гэх 59 настай Солонгос иргэнийг саатуулжээ

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
3 минут 49 секунд

Гадаадын харъяатай иргэн Монгол охидын биеийг хүчээр үнэлүүлж, улмаар хил дамнуулан наймаалцаж, хүний наймаанд явуулсан гэх хэрэг нийгмийг тэр аяар нь цочроосон. Гэтэл эл хэргийн шуугиан намжиж амжаагүй байтал дахин нэг гадаадын иргэн насанд хүрээгүй охинд бэлгийн дарамт үзүүлсэн хэргээр шалгагдаж, ШШГЕГ-ын харъяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулагдаж байна.

Хэргийн талаар,

Тухайн хэрэг энэ оны тавдугаар сарын 07-нд "HappyZone" coffee shop&Massage хэмээх газар үйлдэгджээ. Гэтэл бүтэн дөрвөн сарын дараа буюу есдүгээр сарын 07-ны өдөр Солонгос Улсын иргэнийг цагдан хорьжээ.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар "Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг "HappyZone" coffee shop&Massage хэмээх байгууллагын захирал 1963 онд төрсөн, 59 настай "Ё" 16 настай охиныг ажилд авч улмаар бэлгийн дарамт үзүүлж, бэлгийн ёс бус үйлдэл гаргасан. Тиймээс түүнийг Эрүүгийн хуулийн 12.2-т зааснаар шалгаж байгаа" гэв.

Тус зүйл ангид 14-өөс дээш 18 нас хүрээгүй хүнийг хүчиндэх гэмт хэрэг үйлдсэн бол 5-12 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ хэмээн заажээ.

Тус байгууллагын үйл ажиллагаа зогссон. ГЭХДЭЭ...

Тэгвэл бид уг хэргийн мөрөөр "HappyZone" coffee shop&Massage-д очиход үйл ажиллагаа нь зогссон байв. Тиймээс уг асуудалтай холбогдуулан тухайн байгууллагын ажилтнаас мэдээлэл авахад дараах зүйлийг хэллээ.

Тэрбээр "Манай байгууллагад Солонгосын иргэн байхгүй. Ямар нэг хүчирхийллийн шинж чанартай үйл явдал огт болж байгаагүй. Энэ үеэр манайх түр ажилладаггүй. Одоогоор үйл ажиллагаа маань зогссон байна" гэсэн мэдээллийг өгсөн ч тус байгууллагын захирал гэх БНСУ-ын иргэн Ё нь шалгагдаж байгаа нь үнэн болохыг албаны эх сурвалжууд баталсан юм.

Дээрх хэргийн мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа аж. Тиймээс тухайн иргэнийг ШШГЕГ-ын харъяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулжээ.

Эргэн сануулахад,

Монгол Улсын Үндсэн Хуулийн Цэцийн дарга асан Д.Одбаяр 2019 онд Өмнөд Солонгос руу зорчиж явахдаа нисэх онгоцны үйлчлэгчийн өгзөгөнд хүрч, бэлгийн дарамт учруулсан хэрэгээр тус улсад саатуулагдаж, багагүй шуугиан дэгдээж байв. Тухайн үед Солонгосчууд "НУТГИЙНХАА" онгоцны үйлчлэгчийг өмгөөлж ёстой л нэгдэж байв. Яг үүнтэй адил Монгол хүн Монгол хүнээ тэр дундаа насанд хүрээгүй хүүхэд гадаадын иргэний бэлгийн дарамтад өртсөн байхад чимээгүй сууж болохгүй. Бид ч нэгдэх ёстой. Аль ч улсын иргэн бай адил тэгш эрхтэй, тухайн улсын хуулийг биелүүлдэг байх нь зүй ёсны асуудал.

Тиймээс энэ мэт харийн тодотголтой хүн дүрстнүүдээс үр хүүхдээ хамгаалж, болзошгүй аюулаас урьдчилан сэргийлдэг байхыг нийт эцэг эхчүүддээ анхааруулж байна. Цагийн ажил нэртэй ажлын байрны цаана ямар ч араатан нуугдаж байгааг таашгүй. Тиймээс бага насны хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулж, ирээдүй болсон үрсийнхээ амьдралд хар толбо үлдээхгүй байхыг нийт эцэг эхчүүдээсээ хүсч байна.

Улаанбаатарт 4 хэм дулаан
Улаанбаатарт 4 хэм дулаан
 
“UFC”-д хүч үзэх хоёр дахь Монгол тулаанч Т.Нямжаргал дебют тулаанаа өнөөдөр хийнэ
“UFC”-д хүч үзэх хоёр дахь Монгол тулаанч Т.Нямжаргал дебют тулаанаа өнөөдөр хийнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.