Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Лхагвасүрэн: Он дуусгаад Төвбанкнаас олгох ипотекийн зээлийн санхүүжилт дуусгавар болно

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 27 секунд

Монголбанкнаас "Төрөөс мөнгөний бодлогын талаар 2023 онд баримтлах үндсэн чиглэлийн төсөл"-ийг боловсруулж дууссан байна. Уг төслийг маргааш /2022.09.27/ Төвбанкнаас УИХ-д өргөн барих болсон талаар албаныхан мэдээллээ.

Энэ үеэр Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн ипотекийн зээл хөтөлбөртэй холбоотойгоор мэдээлэл өгөв. Тэрбээр, Ипотекийн зээлийн хөтөлбөрийн анх Монголбанк 2013 онд эхлүүлснээсээ хойш одоог хүртэл хэрэгжүүлээд явж байна. 2017 онд манай улс ОУВС-ийн хөтөлбөрт орсон. Тухайн үед ОУВС-аас ипотекийн зээлийн хөтөлбөр нь нийгмийн шинжтэй байна. Энд мөнгөний бодлоготой холбоотой бодлого хэрэгжихгүй байгаа учир Төвбанк энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэхгүй бай ёстой гэх шаардлагыг тавьж байсан.

Гэвч энэ хөтөлбөр маань улс болгонд байдаг, төрийн аль нэг субъект хэрэгжүүлж байх ёстой учир өнөөдрийг хүртэл шилжүүлж чадахгүй явж байна. 2018 онд Төвбанкны тухай хуульд өөрчлөлт орсноор 2020 онд ипотекийн зээлийн хөтөлбөрийг Төвбанкнаас шилжүүлэх төлөвлөгөөтэй байсан. Гэвч цар тахал гарч үүнтэй холбогдох хууль гарснаар ипотекийн зээлийн хөтөлбөр сунгагдаад явж байгаа.

Хэдийгээр энэ хөтөлбөрийг Төвбанкны хуулиар хориглосон ч ковидын хуулиар үргэлжлүүлж байгаа учир санхүүжилтийг хэвийн олгосоор байна. Харин энэ оны 12 дугаар сарын 31-ны өдрөөр ковидын хууль дуусгавар болж байгаатай холбогдуулан Төвбанкнаас ипотекийн зээлийн санхүүжилтийг олгох хууль эрх зүйн орчин үгүй болж байна." гэв.

Ипотекийн хөнгөлөлттэй зээлийн хөтөлбөр 2013 оноос хэрэгжиж эхэлснээс хойш Монголбанкны эх үүсвэрээр 4 их наяд төгрөгийн зээл олгогдсон байдаг. Төвбанкнаас уг хөтөлбөрийг Засгийн газарт шилжүүлсэн ч өөрийн эх үүсвэрээр олгосон 4 их наяд төгрөгийг авлагын дансандаа бүртгэх юм. Нөгөөтээгүүр Засгийн газар Монголбанканд 4 их наядын өглөгтэй болно гэсэн үг. Энэ нь Засгийн газрын өрийн тааз хэтрэх нөхцөлийг бүрдүүлнэ хэмээн сэрэмжилж байгааг албаны хүмүүс хэллээ.

ЦЕГ: “Бэлтэсмөрөн“ ХХК-иас мөнгөө өсгөж авсан 1600 иргэнийг хариуцагчаар татаж, 11.1 тэрбум төгрөгийг буцаан авна
ЦЕГ: “Бэлтэсмөрөн“ ХХК-иас мөнгөө өсгөж авсан 1600 иргэнийг хариуцагчаар татаж, 11.1 тэрбум төгрөгийг буцаан авна
 
Т.Баярхүү: ОХУ-аас 8500 тонн тэжээлийн будаа, овъёосыг хандиваар ирүүлсэн
Т.Баярхүү: ОХУ-аас 8500 тонн тэжээлийн будаа, овъёосыг хандиваар ирүүлсэн
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.