Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Бэлтэс мөрөн“-ийн хохирогчид ТӨРӨӨС ХОХИРЛЫГ БАРАГДУУЛАХЫГ ШААРДАВ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 2 секунд

Хөвсгөл аймагт үйл ажиллагаа явуулдаг “Бэлтэс мөрөн” ХХК иргэдийг хохироосон талаар ЦЕГ-аас өгсөн мэдээллээр тус компани нь иргэдийн мөнгийг өсгөж өгнө хэмээн 15-100 хувийн хүүтэй иргэдээс мөнгө татан төвлөрүүлсэн хэргийг шалгажээ. Ингэхэд 13 мянга гаруй иргэнээс мөнгө татан төвлөрүүлж, 2549 иргэнд 45.3 тэрбум төгрөгийн хохирол учруулсан гэв.

"Бэлтэс мөрөн" ХХК-д мөнгөө алдсан 2000 иргэдийн төлөөлөл өнөөдөр /2022.09.26/ УИХ-ын даргад шаардлага хүргүүллээ.

Тус компанийн хохирогчийн хамаарал бүхий иргэн: "Бэлтэс мөрөн" ХХК-иас болж хохирсон иргэдийн хэргийг хэсэгчлэн шүүх рүү шилжүүлж, гарсан шийдвэрийн дагуу өмчийг битүүмжлэх, шүүхийн процессыг дуусахыг хүлээвэл урт хугацаа зарцуулах учир төр энэ хохирлыг түрүүлж барагдуулах зэргийг шаардаж УИХ-ын дарга Г.Занданшатарт хүргүүлж байна." гэв.

Гэрээ зарж “Бэлтэс мөрөн”-д 90 сая төгрөг өгсөн иргэн: Аймгийн удирдлагууд энэ компанийн үйл ажиллагаа “зүгээр“ гээд хүмүүсийг мөнгө хийлгэсэн
Гэрээ зарж “Бэлтэс мөрөн”-д 90 сая төгрөг өгсөн иргэн: Аймгийн удирдлагууд энэ компанийн үйл ажиллагаа “зүгээр“ гээд хүмүүсийг мөнгө хийлгэсэн
 
Нөөцийн хонины махыг гулуузаар нь есөн дүүргийн 18 байршилд худалдаална
Нөөцийн хонины махыг гулуузаар нь есөн дүүргийн 18 байршилд худалдаална
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.