Ардчилсан намын залуучууд "Авлигачдаасаа сална. Гүтгэгдсэн лидрүүдийнхээ нэрийг цэвэрлэнэ. Ардчиллаа хамгаална" уриатайгаар АТГ-ын үүдэнд 4 дэхь өдрөө суулт зарлан хонож байна.
Эдгээр залуус С.Эрдэнэ Х.Баттулга нарт холбогдуулан яригддаг хэргүүдийн талаар Авлигатай тэмцэх газар болон Нийслэлийн прокурорын газраас яаралтай тодруулга өгөхийг шаардаж байгаа билээ.
Тэдгээрийн зүгээс "Залуус ардчилал авлигачдын нуугддаг цайз биш Ардчилсан нам ял наймаалдаг тохиролцооны хэрэгсэл биш" гэх үзлийг баримталж байгаа гэдгийг илэрхийлээд буй.