Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ШУУРХАЙ: 2023 оны төсөвтэй холбоотойгоор МАН-ын бүлгийн гишүүд ИХ ТЭНГЭРТ зөвлөлдөх уулзалт хийж байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 12 секунд
Гэрэл зургийг mpa.mn

МАН-ын бүлгийн гишүүдийг болон Засгийн газрын гишүүд яг одоо Их тэнгэрт уулзалт хийж байна. Тодруулбал, МАН-ын бүлгийнхэн өнөөдрийн арга хэмжээгээ албан ёсны бүлгийн хурал гэсэн байдлаар биш бүлгийн гишүүдийн зөвлөлдөх уулзалт гэж томъёолжээ.

Уг зөвлөлдөх уулзалтын гол зорилго нь 2023 оны төсөвтэй холбоотойгоор бүлгийн гишүүдтэйгээ Засгийн газрын зүгээс уулзаж, санал солилцох. Ирэх оны төсвийн ерөнхий чиг баримжааг танилцуулж гишүүдээс санал авч байгаа аж.

Арга хэмжээ өглөө 9-13 цаг хүртэл үргэлжлэхээр төлөвлөсөн ч одоогоор дуусаагүй байгаа юм. Дашрамд сануулахад өнгөрсөн жил энэ төрлийн лобби маягийн арга хэмжээг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар Тэрэлжид зохион байгуулж, 2022 оны төсвөө ярилцаж УИХ-ын гишүүд болон Засгийн газрын гишүүдийг ойлголцуулах, нэгдэн нягтрах асуудлыг хэлэлцэж байлаа. Бид энэ талаар "Ойртон нягтрах “програм“ нийтлэлийг ЭНД дарж уншина уу.

Г.Лхагвадорж

Онцгой байдлын алба хаагч амиа алдсан хэрэгт холбогдуулан ОБ-ын хэлтсийн даргад хорих ял оноожээ
Онцгой байдлын алба хаагч амиа алдсан хэрэгт холбогдуулан ОБ-ын хэлтсийн даргад хорих ял оноожээ
 
ФОТО: Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан боллоо
ФОТО: Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.