Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

АЗХ: С.Эрдэнэ, Х.Баттулга нарыг шалгуулахаар АТГ болон НПГ-т хандаж, суулт зарлаж байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 20 секунд

Ардчилсан Залуучуудын Холбооноос С.Эрдэнэ болон Х.Баттулга нарыг шалгуулах хүсэлтээ АТГ-т хүргүүлж, суулт зарлаж байгаа тухайгаа мэдээллээ.

Энэ үеэр С.Эрдэнэболд дараах зүйлийг хэллээ. Тэрбээр, "Монгол Улсад сөрөг хүчин байхгүй болсон. Үүнээс үүдэн давхар дээлээ өмсдөг, ҮХ-д гар хүрдэг зэрэг асуудлууд бий болсон. Сөрөг хүчнийг нухчин дарснаас үүдэн АН-ын лидерүүдийг шоронд хийж, хууль хяналтаар айлгадаг тогтолцоонд хүрсэн.

АН-ын тамганы маргаан дээр хоёр тал болсон хүмүүстэй холбогдуулж, гэмт хэргийн асуудал яригддаг. Үнэн, худал нь мэдэгддэггүй. Өнөөдөр АЗХ-ны гишүүд бид хоёр асуудал дээр АТГ болон Нийслэлийн Прокурорын газарт хандаж байгаа.

Жишээлбэл, С.Эрдэнэ 2020 оны сонгуулиас хойш намын даргын ажлаа өгсөн. Тамга хувилан авсан, эрх баригчдын сонгуулийн ажилд үйл ажиллагаа зохион байгуулалттайгаар хийж байгаа. Энэ хүний өөрийн хэлснээр хоёр асуудалд хууль хяналтын байгууллагаар шалгагдаж байгаа гэсэн. Үүн дээр тодруулга авахаар шаардлага хүргүүлж байгаа.

Мөн Х.Баттулгатай холбоотой асуудлууд хууль шүүхийн шатан дээр хэрхэн явж байгаа юм бэ. Хуулийн байгууллагууд үүн дээр хариу өгөөч ээ. Өнөөдөр бид ардчилал гэдэг бол аль нэг намын хувьчилж авсан зүйл биш. АН-ыг эвлэж нэгдэх байх гэсэн хүлээлт бүх хүнд бий. Угтаа АН бол хоёр, гурван хүний хоорондын хов живны бай, наймаа биш гэдэг байр суурин дээр байна.

Тиймээс бид АТГ-ын өмнө суулт хийх гэж байгаа юм. Монгол Улс хуультай орон учир хэн нэгнийг шүүхээр гэм буруутайг нотлох, түүнчлэн яллах зарчмыг шаардана. Магадгүй нэр дурдаж байгаа хүмүүс бидэнд баярлах ёстой. Үнэхээр гэмт хэрэгт холбогдсон бол намын үйл хэрэгт оролцох эрх зүйн субъектээсээ татгалзах ёстой" гэлээ.

Өндөр барилгад гарсан гал түймрийг унтраах сургуулийн үеэр нисдэг тэргээр аврах ажиллагаа явууллаа
Өндөр барилгад гарсан гал түймрийг унтраах сургуулийн үеэр нисдэг тэргээр аврах ажиллагаа явууллаа
 
Улс тунхагласны ойд зориулсан бөхийн барилдаанд Улсын заан С.Сүхбат түрүүлж, Улсын харцага Б.Зоригтбаатар үзүүрлэлээ
Улс тунхагласны ойд зориулсан бөхийн барилдаанд Улсын заан С.Сүхбат түрүүлж, Улсын харцага Б.Зоригтбаатар үзүүрлэлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.