Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хүүхдэд озоны дусал хийж байна гэх сурталчилгаа явуулсан компанийг шалгахад эрүүл мэндийн үйлчилгээ эрхлэх зөвшөөрөлгүй байжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 12 секунд

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас цахим орчин дахь эрүүл мэндийн чиглэлийн зар сурталчилгаа нь Зар сурталчилгааны хууль болон бусад хууль тогтоомжид нийцэж буй эсэхэд хяналт шалгалт хийж эхлүүлээд байна. Энэ хүрээнд дээрх зурагт харагдаж буй сурталчилгаа болоод, энэ төрлийн цахим сурталчилгаануудыг шалгажээ.

Ингэхэд тус зураг дэх бага насны хүүхдүүдэд озон эмчилгээ хийж байна гэх сурталчилгаа явуулсан “Сисди мед” компани нь Эрүүл мэндийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлгүй бөгөөд хууль бус зар сурталчилгаа явуулсан болох нь шалгалтаар тогтоогджээ.

Хяналт шалгалтын явцад уг компани нь Эмнэлгийн үйлчилгээ үзүүлэх тусгай зөвшөөрөлгүй бөгөөд Улсын бүртгэлийн гэрчилгээн дэх үйл ажиллагааны чиглэлд нь:

- Гоо сайхны ариун цэврийн барааны худалдаа.

- Төлбөр эсвэл гэрээний үндсэн дээр хийгдэх бөөний худалдаа

- Онлайн худалдаа

- Гоо сайхны бүтээгдэхүүний үйлдвэрлэл явуулах гэж заасан байна.

Хяналт шалгалтаар тус компани нь Зар сурталчилгааны тухай хууль, Эрүүл мэндийн тухай хуулийг тус тус зөрчсөн нь тогтоогдож байх тул Зар сурталчилгааны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.6-д заасныг зөрчсөн үйлдэлд нь Зөрчлийн тухай хуулийн дагуу 5 сая төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан байна. Мөн эмчлэх, сувилах, ажиллагааг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр явуулж Эрүүл мэндийн тухай хуулийг зөрчсөн үйлдлийг нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны харьяаллын дагуу Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт шилжүүллээ.

Эрүүл мэндийн яамнаас Озон эмчилгээний талаар өгсөн мэдээллээр “Эрүүл мэндийн яам озон эмчилгээний тухай ямарваа нэгэн заавар, эмчилгээний удирдамж батлаагүй бөгөөд олон улсын болон Монгол улсын эмнэл зүйн удирдамжид байдаггүй эмчилгээ" гэсэн байна.

С.Баясгалан: Хилээр орж ирэх Орос иргэдэд хязгаарлалт тогтоовол барууны орнууд манай бодлогыг зөв гэж үзэж магадгүй
С.Баясгалан: Хилээр орж ирэх Орос иргэдэд хязгаарлалт тогтоовол барууны орнууд манай бодлогыг зөв гэж үзэж магадгүй
 
МАРГААШ: Улаанбаатарт -9 хэм хүйтэн, ялимгүй цастай
МАРГААШ: Улаанбаатарт -9 хэм хүйтэн, ялимгүй цастай
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.