Канадаас гаралтай архитектурын компани болох " Moon World Resorts Inc" нь Дубай хотноо сарны хэлбэртэй амралтын газар буюу резортыг байгуулахаар төлөвлөж байна.
Саран резорт нь жил бүр 2.5 сая зочдыг хүлээн авах чадалтай байх төдийгүй дотроо эрүүл мэндийн төв, цэнгээний газар, сансрын аялал жуулчлал гэх мэт олон үйлчилгээнүүдийг нэг дор төвлөрүүлэх аж. Мөн тус амралтын газар нь 735 фут өндөртэй байх бөгөөд тус компанийн зүгээс 48 сарын дотор барьж дуусган ашиглалтад оруулахаар төлөвлөж байна.
Эх сурвалж: Vadda