Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

МЕТРО ХОТ: Нийслэлчүүдэд оройн цагаар ажлаа тараад гэр рүүгээ “дөхөх“ нийтийн тээвэр хэрэгтэй байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 36 секунд

Өвөл нийтийн тээврийн хүрэлцээ улам "хэцүүдэж" автобусны буудал дээр автобус хүлээх хүний тоо нэмэгддэг. За тэр ч яахав, гол яриандаа оръё.

Манай улсад нийтийн тээврийн хөгжил, чанар, стандарт, хүртээмж муу. Авахаас үнэ хямд байдаг. Стандарт, чанар зэргийг энэ удаад бүр мөсөн мартъя. Харин цагийн хуваарийг нь тодорхой хэд хэдэн чиглэлд уртасгаж өгөх зайлшгүй шаардлагатай байгаа юм.

Автобуснууд ажлын өдрөөр 22.00 цаг, амралтын өдөр 21.00 цаг болов уу үгүй юу зогсчихдог. Гэтэл шөнө, оройн цагаар ажилладаг мянга мянган оюутан, залуучууд бий. Ресторан, паб, дэлгүүр гээд үйлчилгээний газарт ажиллаж буй ихэнх ажилтан нь оюутнууд шүү дээ.

Аав, ээжийгээ багахан холгож, автобус унааныхаа мөнгийг өөрсдөө олох гэсэндээ хичээлийнхээ хажуугаар ажил хийнэ. Гэтэл ажлаа тараад автобус байхгүй учир "таксидана". Авсан цалингийнх нь тал нь таксинд явчих нь тэр. Гэр нь хол бол бүр ч хэцүү. Одоо таксины үнэ бүр нэмэгдэж нэг километр нь 2000 төгрөг хүрсэн. Зарим "халтуурчид" шөнө үнээ бүр ч нэмдэг гэж байгаа. "Тараад харихдаа таксинд хамаг мөнгөө өгчихөөр ажил хийх ч хэрэг алга" гэж ярихыг хэдэнтээ сонсож байв. Энэ зовлонг мэдэрч үзээгүй залуус тун цөөхөн болов уу.

Нөгөөтээгүүр ажил олгогч нар "залуучууд ажил асууж ярьчхаад гэрээс хол юм байна гээд хийдэггүй" гэж шүүмжлэх нь харагддаг. Үнэн хэрэгтээ гэр хол, автобус явахгүй авсан цалингаа таксинд өгөөд байх хэцүү. Хүссэн цагтаа машин унаад, таксинд төлөх мөнгөндөө санаа зовдоггүй томчуулын санаанд энэ асуудал буухгүй байхыг үгүйсгэхгүй.

Сонгууль бүрээр оюутан, залууст амлалт өгч, тэдний итгэл үнэмшлээр тоглолт хийдэг улс төрчдөө, залууст орой ажлаа тараад гэр рүүгээ "дөхөх" нийтийн тээвэр хэрэгтэй байна. Үүнд том хөрөнгө оруулалт, их хэмжээний төсөв бус багахан сэтгэлтэй бодлого, зохицуулалт хэрэгтэй.

Хотын төв болон захын сургуулийн сургалтыг чанарыг нэг түвшинд аваачих хүрээнд 148 дугаар сургуульд 11 дүгээр сургуулийн багш нар хичээл заана
Хотын төв болон захын сургуулийн сургалтыг чанарыг нэг түвшинд аваачих хүрээнд 148 дугаар сургуульд 11 дүгээр сургуулийн багш нар хичээл заана
 
Т.Болд УИХ-ын гишүүн Ө.Шижирийг шүүхэд өгнө гэв
Т.Болд УИХ-ын гишүүн Ө.Шижирийг шүүхэд өгнө гэв
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.