Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Таван шарын 990 айлын хуучин орон сууцуудыг ирэх сарын 15-наас нураана

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 2 секунд

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, Таван шарын хуучин орон сууцуудыг буулгаж, дахин төлөвлөхөөр болсон. Энэ хүрээнд нийт зургаан блок 990 айлын орон сууц барих төслийг хэрэгжүүлж байгаа юм.

Эхний ээлжид хоёр багцын 165 айлын орон сууцыг дахин төлөвлөх хүрээнд сууц эзэмшигчидтэй зөвшилцөх, гэрээ байгуулах ажлыг эхлүүлжээ.

Оршин суугчдын 80 хувьтай нь гурван талт гэрээ байгуулсан бөгөөд бүх иргэдтэй гэрээ байгуулж дууссанаар тухайн байрыг чөлөөлж, барилга угсралтын ажлыг эхлүүлэх юм.

Төсөл хуваарь ёсоор үргэлжилбэл эхний хоёр барилга 2024 оны нэгдүгээр улиралд ашиглалтад орох тул ирэх есдүгээр сарын 15-наас барилгыг нурааж эхлэх аж.

НИТХ

НИТХ-ын төлөөлөгчдийн зүгээс тухайн компанийг иргэдтэй хурдан хугацаанд боломжит хэлбэрээр зөвшилцөн ажлаа үргэлжлүүлэхийг зөвлөжээ.

Т.Энхтүвшин: Дулааны аргаар боловсруулсан мах цаашид экспортлогдох уу
Т.Энхтүвшин: Дулааны аргаар боловсруулсан мах цаашид экспортлогдох уу
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд