Унгарын Дебрецен хотод өнөөдөр /2022.08.24/ эхэлсэн 3х3 сагсан бөмбөгийн "U18" насны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монголын хөвгүүд "D" хэсгийн эхний хоёр тоглолтоо хийж нэг хожиж нэг хожигдлоо.
Эхний тоглолтдоо 3х3 сагсан бөмбөгийн хөгжлөөр дэлхийд тэргүүлэгч гүрнүүдийн нэг Латвийн багийг 22:18-аар буулган авсан байна. Тэгвэл хоёр дахь тоглолтдоо Ази тивийн төлөөлөл Кыргызстантай тун ширүүн тэмцэлдсэний эцэст 20:21-ээр хожигдсон аж.