Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Т.Доржханд: Би сайд болохгүй, бүү санаа зов

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 9 секунд

УИХ-ын ээлжит чуулган өнөөдөр нээлтээ хийсэн. Үүн дагуу УИХ-ын гишүүн Т.Доржханд мэдээлэл хийлээ.

Тэрбээр, Өнөөдөр УИХ-ын ээлжит бус чуулган нээлтээ хийлээ. Он гарснаас хойш ҮХЦ хоёр удаа тогтоол гаргалаа. Тодруулбал, Зургаадугаар сарын 27-ны өдөр “Сонгууль явуулахдаа пропорциональ системийг хэрэгжүүлэх нь зөв” юм. Харин наймдугаар сард ҮХЦ-ийн тогтоол нь давхар дээлийн асуудлыг хөндсөн байдаг. Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүн нь ЗГ-ын гишүүнээр давхар ажиллаж болох уу үгүй юу. Хэлэлцүүлэгт, Хэрэв давхар дээл өмсөх гэж байгаа бол гишүүдийн тоогоо өсгө гэсэн байдлаар явсан. Үр дүнд нь, ОУ-ын жишгийг дагаж, УИХ-ын гишүүдийхээ тоог нэмэх нь зүйтэй гэсэн тогтоол гарсан.

Мөн 2019 онд нэмэлт өөрчлөлт оруулсан Үндсэн хуулийн 39.1 дүгээр заалтыг авч хаясан. Энэ заалт нь "Засгийн газрын дөрвөн гишүүн УИХ-ын гишүүн байна" гэсэн зүйл заалт. Цэцийн их суудлын хуралдаанаар зургаан цаг хуралдсан. Энэ нь онолын маргаан байсан. Ингэж олон цаг хуралдахдаа Төрийн эрх мэдлийн хуваарлилт тэнцвэртэй байдал нь яаж явах юм бэ гэдэг агуулгаар хуралдсан. Зөвхөн давхар дээл өмсөөд УИХ-ын чуулганыг хаах гээд байна уу.

Та сайд болох уу гэсэн асуулт тавьж байх шиг байна. Хэрэв тийм санал тавьбал би сайд болохгүй. Бүү санаа зов. Улс төрийн хүчин бол ХҮН нам биш. МАН 62 суудал авч, эрх барьж байгаа. Хэдхэн хоногийн дараа хэн нь улс эх орны эрх ашгийн төлөө, хэн нь өөрийхөө төлөө ажиллаж байгаа гэдгийг харуулах болно" гэлээ.

Цэцэрлэгт хамрагдаж чадаагүй 7130 хүүхдийг энэ ондоо багтааж цэцэрлэгт хамруулна
Цэцэрлэгт хамрагдаж чадаагүй 7130 хүүхдийг энэ ондоо багтааж цэцэрлэгт хамруулна
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.