Барилга угсралт, их засварын ажлын гүйцэтгэл 2022 оны эхний хагас жилд хоёр их наяд төгрөг боллоо. Үүний 1.9 их наяд төгрөгийн буюу 97.1 хувийн ажлыг дотоодын барилгын компани, 56.8 тэрбум төгрөгийн буюу 2.9 хувийн ажлыг гадаадын барилгын компани гүйцэтгэжээ.
Барилга угсралт, их засварын ажил 2022 оны эхний хагас жилд өмнөх оны мөн үеэс 224.4 тэрбум төгрөгөөр өсөхөд дотоодын байгууллагын барилгын гүйцэтгэсэн барилга угсралт, их засварын ажил 216.6 тэрбум төгрөгөөр өссөн нь голлон нөлөөллжээ.
Дотоодын барилгын байгууллагаас хувийн байгууллагын гүйцэтгэсэн барилга угсралт, их засварын ажил 1.8 их наяд төгрөг болжээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 402.8 тэрбум төгрөгөөр өссөн үзүүлэлт аж.
Харин төрийн байгууллагын гүйцэтгэсэн барилга угсралт, их засварын ажил 54.1 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 180.8 тэрбум төгрөгөөр, гадаадтай хамтарсан байгууллагынх 16.5 тэрбум төгрөг болж, 5.3 тэрбум төгрөгөөр тус тус буурсан байна.