Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Энэ онд “Зэвсэгт хүчний 325” дугаар ангийн 34 алба хаагч орон сууцаар хангагджээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 23 секунд

Зэвсэгт хүчний 325 дугаар ангийн 321 дүгээр салбарт Зэвсэгт хүчний Хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар албан тушаалын найман айлын орон сууцыг шинээр барьж ашиглалтад оруулсан байна.

Тус орон сууцны нээлтийн арга хэмжээнд Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штаб, Агаарын цэргийн командлалын төлөөлөл, Хөвсгөл аймгийн Засаг дарга Ж.Эрдэнэбаясгалан нар оролцоо. Хөвсгөл аймгийн Засаг дарга Ж.Эрдэнэбаясгалан нээлтийн арга хэмжээнд баяр хүргэж хэлсэн үгэндээ хөдөө орон нутгийн анги, салбарт ажиллаж амьдарч байгаа офицер, ахлагч нарын нийгмийн хамгааллын асуудалд анхаарал хандуулж байдагт БХЯ, ЗХЖШ, АЦК-ын удирдлагуудад талархал илэрхийлээд тус салбарт тогтвор суурьшилтай ажиллаж, амьдрах боломж нөхцөлийг дээшлүүлэх зорилгоор аймгийн засаг даргын нөөц хөрөнгөөс 40,000,000 төгрөгийг хандивласан аж.

"Энэ онд Зэвсэгт хүчний Хөгжлийн сангийн хөрөнгөөр Зэвсэгт хүчний 325 дугаар ангийн 305, 321, 328 дугаар тусгай салбаруудад шинээр албан тушаалын найман айлын орон сууцны барилгууд ашиглалтад орсноор 34 цэргийн алба хаагч орон сууцаар хангагдлаа" гэж БХЯ-аас мэдээллээ.

“Аравт-2022” Олон Улсын морин цэргийн уралдаан эхэллээ
“Аравт-2022” Олон Улсын морин цэргийн уралдаан эхэллээ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд