Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хурандаа Ч.Ариунаа Нагоягийн их сургуульд докторын зэрэг хамгааллаа

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 53 секунд

ОБЕГ-ын Бодлого зохицуулалт, хамтын ажиллагааны газрын Гадаад, хамтын ажиллагааны хэлтсийн дарга, хурандаа Ч.Ариунаа Япон улсын Нагоягийн их сургуульд “Монгол орны зудын гамшгийн эрсдэлийн удирдлага, эрт авах хариу арга хэмжээ” сэдвээр доктор /Ph.D/-ын зэрэг хамгааллаа.

Ингэснээр хурандаа Ч.Ариунаа нь Япон улсад Онцгой байдлын байгууллагаас доктор хамгаалсан анхны алба хаагч болсон юм.

Тэрбээр Онцгой байдлын байгууллагын тулгын гурван чулууны нэг Улсын Иргэний хамгаалалтын газарт 2001 онд ажлын гараагаа эхлүүлж, 21 дэх жилдээ ажиллаж байна.

Онцгой байдлын байгууллагын хоёр талт болон олон талт гадаад хамтын ажиллагааг өргөжин хөгжүүлэх, гадаад орон, олон улсын байгууллагатай хамтран гамшгаас хамгаалах чадавхыг бэхжүүлэх төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэх, боловсон хүчнийг урт, богино, академик түвшний сургалтад суралцуулах зэрэг ажлуудыг хариуцан ажилладаг юм.

Докторын зэрэг хамгаалсан “Монгол орны зудын гамшгийн эрсдэлийн удирдлага, эрт авах хариу арга хэмжээ” сэдвийн хүрээнд 1999-2000 болон 2009-2010 оны зудыг үндэслэн тохиолдож байгаа зудын менежментийн тогтолцоо, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний үр дүнд анализ хийж, цаашид хэрхэн сайжруулж болох зөвлөмжийг боловсруулсан.

Мөн эрт хариу арга хэмжээг авч хэрэгжүүлснээр зудын аюулыг багасгаж, малын хорогдлыг бууруулах боломжтой эсэх талаар 2016-2017 онд болсон зудын улмаас ихээхэн хэмжээний малын хорогдолтой Хөвсгөл аймгийн хоёр суманд хээрийн харьцуулсан судалгааг хийснээрээ онцлог юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Б.Батцэцэг: Төслүүдийн үр дүнд 2025 он гэхэд 285 мянган ажлын байр шинээр нэмэгдэж, ДНБ буюу эдийн засаг 2 дахин тэлнэ гэж үзэж байна
Б.Батцэцэг: Төслүүдийн үр дүнд 2025 он гэхэд 285 мянган ажлын байр шинээр нэмэгдэж, ДНБ буюу эдийн засаг 2 дахин тэлнэ гэж үзэж байна
 
Маргааш Улаанбаатарт 3 хэм дулаан
Маргааш Улаанбаатарт 3 хэм дулаан
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.