Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Монголын жудочид Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд дэд байрт шалгарлаа

Огноо
Унших
1 минут 5 секунд
UBN.MN

Казахстаны нийслэл Нурсултан хотод энэ сарын 4-7 ны өдрүүдэд жүдо бөхийн насанд хүрэгчдийн 2022 оны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд хүчээ сорьсон Монголын жүдочид 2 алт, 5 хүрэл медаль хүртсэн амжилтаар багийн дүнгээр 2 дугаар байрт шалгарсан байна.

Тус тэмцээний эхний өдөр Монгол Улсын шигшээ багийн тамирчдаас эрэгтэйчүүдийн 66 кг-д Ё.Басхүү Японы бөхийг цэвэр ялж Ази тивийн аварга болсон. Мөн эмэгтэйчүүдийн 48 кг-д Г.Наранцэцэг, 52-д Б.Хорлоодой нар хүрэл медаль хүртлээ.

Хоёр дахь өдрийн тэмцээнд эмэгтэйчүүдийн 63 кг-д Б.Ганхайч бүх өрсөлдөгчөө ялж Ази тивийн аваргын алтан медаль хүртлээ.

Ингэснээр эрэгтэйчүүдийн 90 кг-д Г.Алтанбагана, эмэгтэйчүүдийн 70 кг-д Ц.Энхчимэг нар хүрэл медалийн эзэд болсон юм. Мөн эрэгтэйчүүдийн -100 кг-д Б.Гончигсүрэн хүрэл медаль хүртжээ.

Сүүлийн 24 цагт согтуугаар автомашин жолоодсон  114 тохиолдол бүртгэгджээ
Сүүлийн 24 цагт согтуугаар автомашин жолоодсон 114 тохиолдол бүртгэгджээ
 
Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд гарсан түймрийг БҮРЭН УНТРААЛАА
Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд гарсан түймрийг БҮРЭН УНТРААЛАА
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.