БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И дөнгөж сая албан ёсны айлчлал хийхээр Монголд хүрэлцэн ирлээ. Тэрбээр, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн урилгаар айлчилж буй бөгөөд маргааш албан ёсны яриа хэлэлцээрүүдээ эхлүүлэх юм.
Тэгвэл Ван И сайд Монголд айлчлах хугацаандаа Жаргалантын амны "Тайж ресорт" зочид буудалд байрлахаар болсон гэдгийг эх сурвалж мэдээллээ. Монголын байгальд дуртай тэрбээр өмнө нь манайд айлчлахдаа Увс нуураар аялж байсан юм. Харин энэ удаагийн айлчлалын хугацаа богино бөгөөд ууланд алхах дуртай учраас Богд ууланд ойрхон буух хүсэлт тавьсан тул ийнхүү "Тайж ресорт" зочид буудалд байрлуулж байгаа аж.
Л.Баяр