Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Улаанбаатар хотод өнөөдөр 21 хэмийн дулаан байна

Ангилал
Бусад
Огноо
Унших
1 минут 53 секунд

08-р сарын 07-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээг танилцуулж байна.

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө зүүн аймгуудын нутгийн зарим газар, төв болон говийн аймгуудын нутгийн зүүн, өдөртөө зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо орно.

Салхи:Нутгийн баруун өмнөд хэсгээр зүүн өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр 1-6 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 17-22 градус, говийн бүс нутгийн хойд хэсгээр 12-17 градус, бусад нутгаар 5-10 градус, өдөртөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр 15-20 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 28-33 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд хэсгээр 24-29 градус, бусад нутгаар 19-24 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 8-10 градус, өдөртөө 20-22 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 5-7 градус, өдөртөө 19-21 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө 2-4 градус, өдөртөө 18-20 градус дулаан байна.

Маргааш Улаанбаатар хотод бороо орохгүй 21 хэмийн дулаан байна
Маргааш Улаанбаатар хотод бороо орохгүй 21 хэмийн дулаан байна
 
Хорих ангиас оргосон хоригдол БАРИГДЖЭЭ
Хорих ангиас оргосон хоригдол БАРИГДЖЭЭ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.