“Даншиг наадам хүрээ цам 2022" шашин, соёлын наадмын үед хэв журмын зохицуулалтад 300 алба хаагч, 30 оюутан цагдаа гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, гадаадын жуулчдын аюулгүй байдлыг хангах чиглэлээр ажиллаж байна.
Мөн бага насны хүүхдийг эцэг, эх, асран хамгаалагчаас төөрөх, болзошгүй эрсдлээс хамгаалах чиглэлээр нийслэлийн хүүхэд , залуучуудын хөгжлийн газартай /ГБХЗХГ/ хамтран хүүхэд хамгаалах хариу үзүүлэх автобус ажиллуулж байгааг Нийслэлийн цагдаагийн удирдах газраас мэдээллээ.