Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Хууль бусаар үнэт эдлэл оруулж ирсэн бүлэг этгээдээс ТЭРБУМ төгрөгийн алт, монетан эдлэл хураан авсан“

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 13 секунд
Гэрэл зургийг mpa.mn

Цагдаагийн Ерөнхий газраас мэдээлэл хийлээ.

ЦЕГ-ын Хэвлэл, мэдээллийн төвийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Б.Дэлгэрхангай "ЦЕГ-ын эрүүгийн цагдаагийн газрын алба хаагчид өчигдөр буюу наймдугаар сарын 01-ний өдрийн 06.00 цагт Турк улсаас их хэмжээний алт, монетан эдлэлийг нууцаар, татвараас зайлсхийн оруулж ирэн, мөнгө угаадаг байсныг шуурхай илрүүлэн шалгаж байгаа.

Тодруулбал, Монгол Улсын иргэн Ч, Т, Ц нар нь их хэмжээний үнэт эдлэлийг Чингис Хаан олон улсын буудал дахь гаалийн хяналтын бүсээр шалгуулахгүйгээр хууль бусаар нэвтрүүлсэн хэргийг илрүүлсэн. Шалгалтын явцад эдгээр этгээдүүд нь БНТУ-аас өмнө нь олон удаагийн үйлдлээр алт, монетан эдлэлийг хууль бусаар оруулж ирдэг байж болзошгүй байдал тогтоогдсон. Одоогоор мөрдөн шалгах үйл ажиллагаа явагдаж байгаа. Тухайн хилээр дээрх иргэдээс нэг тэрбум төгрөгийн үнэ бүхий их хэмжээний үнэлгээтэй алт, монетан эдлэлийг хураан авсан" гэв.

ЦЕГ: Д.Сосорбарамын гадаа багтай жагссан иргэдийн хэн болохыг тогтоож, мэдүүлэг тайлбарыг авч байна
ЦЕГ: Д.Сосорбарамын гадаа багтай жагссан иргэдийн хэн болохыг тогтоож, мэдүүлэг тайлбарыг авч байна
 
“UFC”-д хүч үзэх хоёр дахь Монгол тулаанч Т.Нямжаргал дебют тулаанаа өнөөдөр хийнэ
“UFC”-д хүч үзэх хоёр дахь Монгол тулаанч Т.Нямжаргал дебют тулаанаа өнөөдөр хийнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.