Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЦЕГ: Д.Сосорбарамын гадаа багтай жагссан иргэдийн хэн болохыг тогтоож, мэдүүлэг тайлбарыг авч байна

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 33 секунд
Гэрэл зургийг mpa.mn

Нийслэлийн цагдаагийн удирдах газраас өнөөдөр МУГЖ Д.Сосорбарамын үүдэнд жагссан болон бусад цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр ЦЕГ-ын зүгээс "Нүүрэндээ багтай иргэд жагсаал цуглаан хийсэн үйлдэлд холбогдуулан Чингэлтэй дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсээс шалгалтын ажиллагааг эхлүүлсэн. Шалгалтын ажиллагаа үргэлжилж байна. Жагсаалд оролцсон иргэдийн хэн болох талаар цагдаагийн байгууллагаас холбогдох хууль тогтоомжийн хүрээнд тогтоож, мэдүүлэг тайлбаруудыг авч ажиллаж байгаа.

Мөн долдугаар сарын 31-ний өдөр Хан-Уул дүүргийн 11-р хорооны нутаг дэвсгэр Зайсангийн аманд нэр бүхий иргэдийн хашааны гадна хэсэгт багтай иргэд жагссан гэх мэдээлэл гарсан. Энэ үйлдлийг Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгалтын ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна.

Заналхийлсэн асуудал тогтоогдохгүй байгаа. "Эх орон нэгдэл" нэртэй цахим хуудсанд хоёр удаагийн бичлэг тавигдсан. Цагдаагийн байгууллага тодорхой ажиллагаануудыг хийсэн. Амь насанд халдана гэсэн үг хэлээгүй.

Хуульд заасны дагуу иргэн, хуулийн этгээд, нам эвслүүд жагсаал цуглаан хийх мэдэгдлээ тухайн нутаг дэвсгэрийн Засаг даргад мэдэгдэж, бүртгүүлдэг. Иргэд хуулийн заалтаа мөрдөж аливаа жагсаал цуглаан хийх үедээ бүртгүүлж зохион байгуулах хэрэгтэй" гэв.

Эхийн сүүгээр хооллолтыг дэмжих дэлхийн долоо хоног тохиож байна
Эхийн сүүгээр хооллолтыг дэмжих дэлхийн долоо хоног тохиож байна
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.