Нөгөөдөр буюу 2022 оны наймдугаар сарын 03-наас 15-ны өдрийг хүртэл 12 хоногийн хугацаагаар зарим хэрэглэгчийн хэрэгцээний халуун усыг түр хязгаарлах юм. Тодруулбал дараах байршлуудад халуун ус хязгаарлана.
220 мянгат, Хүүхдийн 100, Цирк, ШУТСО, Япон улсын элчин сайдын яам, Гадаад харилцааны яам, Залуучуудын соёлын төв, Төв усан бассейн орчим, БНХАУ-ын элчин сайдын яам, ШУТИС орчмын хэрэглэгчид, ЭМШУҮИС, Нэгдүгээр эмнэлэг, СЭЗДС, Сайд нарын 2 дугаар эмнэлэг, УСУГ-ын орчмын хэрэглэгчдийн хэрэглээний халуун усыг хязгаарлана.